Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүлэн: Улаанбаатарт 400, орон нутагт 174, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдлаа

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн хоногт 15 лабораторид 13,210 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 575 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 7,589 болж байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиодол бүртгэгдлээ. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.

Дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 174 тохиолдол батлагдлаа. 

 

Сүүлийн хоногт 185 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,711 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,693 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,416, хүндэвтэр 219, хүнд 29 нэн хүнд 9 хүн байна.

Нийслэл хотоос гадна Төв аймагт халдварын нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн хоногт гэхэд 86 тохиолдол бүртгэгдсэн. Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.29/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/923513285142532

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.