“Time” сэтгүүлээс гаргасан 2013 оны шилдэг 10 эшлэл үгс.
10. “Би бүх охидуудыг, бүх хүүхдүүдийг сурч боловсроосой гэж хүсч байна.”
15 настай Пакистан охин Малала Юсафзай эмэгтэйчүүдийн боловсролын талаар үзэл бодлоо илэрхийлсэн гэдэг шалтгаар Талибанчуудын халдлагад өртсөн билээ. Энэ үйл явдлаас хойш анх удаа камерын өмнө гарахдаа хэлсэн үг.
9. “Би хэчнээн найрсаг яриа өрнүүлж, инээмсэглэлээр бөмбөгдөж байсан ч гагцхүү үнэнийг л хэлнэ”
Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетанъяху, Иран улс цөмийн байгууламжийн асуудлаар гэнэт яриа хэлэлцээр хийх сонирхолтой болсонд үл итгэж байгаагаа илэрхийлж хэлсэн үг.
8. “Би өөрийн эмэгтэйлэг шинжээ гарцаагүй алдахад хүргэх маш хүнд сонголт хийлээ.”
Хорт хавдрын эрсдэлээ бууруулахын тулд хөхөө тайруулахад хүрсэн Анжелина Жолигийн хэлсэн үг.
7. “Ерөнхийлөгч … тэдэнд урьд нь юу байсныг нь хэвээр үлдээх хэрэгтэй.”
Ерөнхийлөгч Обамагийн 2009 онд хэвээр нь хадгалахаар амлаж байсан олон сая Америкчуудын эрүүлийг хамгаалах төлөвлөгөө цуцлагдах болсонд Билл Клинтоны хэлсэн үг.
6. “Би 35 жилийн өмнө Трэйвон Мартин байж болох байлаа.”
Трэйвон Мартин хэмээх залууг буудаж алсан Жорж Зиммерманы хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа ерөнхийлөгч Обамагийн хэлсэн үг.
5. “Тэдний дуу хоолойг сонсохыг хүссэн юм. Харин энэ үр дүн тэдний өмнөөс хариуллаа.”
Техасын сенатор Венди Дэвис үр хөндөлтийн эсрэг хуулийн төсөл хэлэлцэх үеэр, капитолын ордны өмнө цугласан хүмүүсийн өмнө хэлсэн үг.
4. “Тэр сайхан мөч бүхэлдээ арчигдаж алга болсон.”
Майк Шлитт нь Бостоны марафон гүйлтэд оролцож, яг барианд орох үед нь бөмбөг дэлбэрчээ.
3. “Би бусдыг шүүх хэн юм бэ?”
Пап лам Франсис, пап болсныхоо дараа Бразилд хийсэн анхны айлчлалаас ирээд ижил хүйстэн санваартнуудын талаар илэн далангүй ярихдаа хэлсэн үг.
2. “Бид химийн зэвсэгтэй гэж хэлээгүй, бас байхгүй ч гэж хэлээгүй.”
АНУ, Сирийн засгийн газрыг химийн зэвсэг хэрэглэсэнд буруутгасны дараа ерөнхийлөгч Башар Ассадын хэлсэн үг.
1. “Төрийн хүч чадлыг буруугаар ашиглавал ардчилалд маш аюултай.”
Эдвард Сноуден, Үндэсний Аюулгүй байдлын Албаны нууц материалыг яагаад Гуардиан, Вашингтон Пост сонинуудад гаргаснаа тайлбарлах үедээ хэлсэн үг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!