Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дуламсүрэн: Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 42 байранд 2,568 иргэн тусгаарлагдаж байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УОК-ын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Шуурхай штабын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж ажиллаж байна. Өмнө нь байгууллага бүрд байдаг дугааруудыг нэгтгэж, дуудлагын нэгдсэн системийг нэвтрүүллээ. КОВИД-19-тэй холбоотой асуудлаар 1800-1105 утсаар холбогдож, иргэд мэдээлэл авч болно.

Өнгөрсөн хугацаанд 136 удаагийн тусгай үүргийн нислэгээр 24,313 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор 6,710 буюу нийт 31,023 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулсан.

Харин гуравдугаар сард нийт 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс өнөөдрийн байдлаар 9 удаагийн нислэгээр 1,013 иргэнийг татан аваад байна. Гуравдугаар сарын 24, 28, 21-нд Сөүл-Улаанбаатар, гуравдугаар сарын 15-нд Токио-Улаанбаатарын нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 42 тусгаарлах байранд 2,568 иргэн тусгаарлагдаж байна" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/346131353487322