Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунжаргал: Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50.5% нь иргэдийнх

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Мөнгөний нийлүүлэлт 2021 оны хоёрдугаар сард 24.6 их наяд болж, өмнөх оны мөн үеэсээ 3.9 их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд валютын хадгаламж 0.7 их наяд буюу 19.5%-аар, төгрөгийн хадгаламж 26.5%-аар өссөн нь нөлөөлсөн байна. Тодруулбал,

  • Төгрөгийн хадгаламж өнгөрсөн сарын эцэст 14 их наяд төгрөг болсон. Төгрөгийн хадгаламжийн 88.6% нь иргэдийнх, 11.4% нь ААН, албан байгууллагынх байна.
  • Валютын хадгаламж мөн хугацаанд 4.4 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 713 тэрбум төгрөгөөр өссөнийг илтгэж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

ҮСХ-ны ЭЗСГ-ын ахлах статистикч М.Оюунжаргал "Аж ахуйн нэгж, албан байгууллагад олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 17.1 их наяд болж, өмнөх сараас 86.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50.5% нь иргэдийнх байна. 

Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны хоёрдугаар сарын эцэст 1.4 их наяд болж, өнгөрсөн оны мөн үеэс 31.2%-аар өслөө. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 2 их наяд төгрөг болсон нь өмнөх оноос 9.5%-аар өссөн үзүүлэлт болж байна" гэв.