Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

2021 оны эхний хоёр сард коронавирусийн халдвараас бусад халдварт өвчлөл 39-97%-аар буурчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хорооноос 2021 оны хоёрдугаар сарын нийгэм эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулж байна. 

ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-Эрдэнэ "2021 оны эхний хоёр сард 11.3 мянган эх амаржиж, 11.4 мянган хүүхэд төрсөн. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 580-аар, төрсөн хүүхдийн тоо 587 -оор буюу 4.9 хувиар буурсан. 

Тус хугацаанд нийт нас баралт 2,388 байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2021 оны эхний хоёр сард 13 болж, өмнө оны мөн үеэс 3-аар, нялхасын эндэгдлийн түвшин 11 болж, 2-оор буурсан байна. 

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо дээрх хугацаанд 4,227 болж, өмнөх оноос 2,494-өөр буурсан. Ийнхүү буурахад коронавирусийн өвчлөлөөс бусад өвчлөл 38.6-97.1 хувь буурсан нь нөлөөлжээ" гэв.

Шууд үзэх:
https://fb.watch/4eARACwbVL/