Манай улс хоёрдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл нэртэй коронавирусийн эсрэг вакцины 300,000 тунг хүлээж авсан билээ.
Гэхдээ иргэдийн дунд БНХАУ-ын Синофарм болон Синовакийн алийг нь манай улс хүлээн авсан талаар төөрөгдөл үүсжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хятад улсын Синофарм компанийн Вероселл нэртэй вакцин түрүүлж гарсан. ДЭМБ өнөөдөр бүртгэж авах байх. Энэ вакцин нь манай улсад орж ирсэн.
Харин Синовак вакцин сүүлд гарсан бөгөөд манай улс аваагүй" гэсэн тайлбарыг өглөө.
Өөрөөр хэлбэл манай улс Хятадаас нэг төрлийн буюу Синофарм компанийн Вероселл вакцин л хүлээж авсныг албаны эх сурвалж баталгаажууллаа.
Синовак нь Хятадын Sinovac Biotech компанийн бүтээсэн вакцин юм байна.
Монгол Улс:
Өнөөдрийн байдлаар нийслэлд 100,000 орчим хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!