Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

AstraZeneca вакцины хоёр дахь тунг 28 хоногийн дараа хийх байсныг 56 болгожээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хурлын үеэр -Вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг хэзээнээс хийх вэ, 2 дугаар сарын 23 наас хийлгэсэн хүмүүсийн 21 хоногийн хугацаа дөхөж байна. Зарим хүний 2 дахь тунг 50 хоногийн дараа хийнэ гэсэн байна. ДЭМБ-аас AstraZeneca вакциныг асуудалгүй гэсэн мэдээлэл гаргажээ. Тус вакциныг хэдэн хүн хийлгэсэн бэ, вакцин хийлгээд 3 хоногоос илүү халуурвал яах вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хариулт өгөв.

Тэрбээр "Вакцины эхний тунг хийлгэсэн хүн товлосон хугацаандаа 2 дахь тунг хийлгэнэ. Товлосон хугацааг гар утсанд нь илгээж байгаа. Одоо хийгдэж буй вакцинуудын хувьд 2 тунгийн хоорондын зай ялгаатай байгаа. AstraZeneca вакцины 2 дахь тун 28 хоногийн хугацаатай хийгдэх байсан ч ДЭМБ болон Олон улсын эрүүл мэндийн байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу найман долоо/56/ хоногийн дараагаас эхлэн хийнэ. Уг зөвлөмжид энэ хугацаанд вакцины үр дүн нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон гэжээ. Вакцины эхний тунг хийлгэсэн иргэний 2 дахь тунг хийлгэх хугацаа иргэдийн гар утсанд мэссэжээр очиж байгаа.

ДЭМБ AstraZeneca вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх зөвлөмж, уриалгыг хүргүүлж байгаа. Зарим улс оронд түр зогсоосон хэдий ч энэ вакцин халдвар болон хүндрэлээс сэргийлэх нь үр дүнтэй байгаа учир цар тахлын үед үргэлжлүүлэн хийхийг уриалсан байгаа. Зарим улс орон эдгээр судалгаа шинжилгээний үндсэн дээр уг вакциныг үргэлжлүүлэн хийх шийдвэрээ гаргасаар байна.

Коронавирусийн эсрэг вакцин хийлгээд 3 хоногоос дээш халуурах хариу урвалын шинж тэмдгүүд үргэлжилж байвал харьяа эрүүл мэндийн төвдөө хандаарай" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.