Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Хятад улсууд хамтран сарны тойрог замд ажиллах судалгааны станц байгуулахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Орос, Хятад улсууд дэлхийн дагуул буюу сарны тойрог замд байрлах “Сарны Олон Улсын Судалгааны Станц” байгуулахаар тохиролцсон тухай хоёр улсын сансрын агентлагууд өчигдөр мэдээлжээ.

Сансрын тэргүүлэгч гүрнүүд дэлхийн цорын ганц дагуул болох сарыг эзэмшихийн төлөө өрсөлдөж эхлээд байна.

АНУ-ын NASA удахгүй саран дээр хоёр дахь удаагаа хүн буулгах зорилготой ажиллаж байгаа бол Хятад улс саран дээр өөрийн судалгааны робот станцыг амжилттай газардуулаад байгаа.

АНУ-ын конгресс сансар судлалын салбарт Хятад улстай хамтарч ажиллахыг хориглосон хуулийг 2011 онд баталж байжээ. NASA-тай сансарт хүн хөөргөх чиглэлд сүүлийн 20 орчим жил хамтран ажиллаж буй ОХУ сарыг эзэмших төсөл дээр АНУ-тай хамтрах сонирхолгүй байгаа юм.

NASA нь Европ, Япон, Канадын сансар судлалын байгууллагуудтай хамтран сарны тойрог замд ажиллах Lunar Gateway станцыг байгуулах тохиролцоонд хүрээд байгаа. Уг төсөлдөө оролцохыг NASA урьсан ч Оросын тал хүлээж аваагүй юм.

Өнөөдөр эдгээр гурван улс нь сансар судлалд зориулж буй мөнгөний хэмжээгээр дэлхийд АНУ, Хятад, ОХУ гэсэн дарааллаар тэргүүлж байна.  

 

Эх сурвалж: The Verge