Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймгийн Зуунмод суманд КОВИД-19-ийн дөрвөн тохиолдол батлагдаж, сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаажээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Төв аймгийн ЗДТГ

Төв аймгийн Зуунмод сумаас орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоожээ. 

Энэ талаар Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа "КОВИД-19 цар тахлын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий Зуунмод сумын 62 иргэний PCR шинжилгээг ХӨСҮТ-рүү илгээжээ. 

ХӨСҮТ-өөс өнөөдөр 15:00 цаг орчимд 58 иргэний хариу сөрөг, дөрвөн иргэний хариу эерэг гарсан. Өөрөөр хэлбэл, Зуунмод суманд коронавирусийн дөрвөн тохиолдол батлагдсан болохыг хэлсэн" хэмээн мэдээллээ. 

Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга Н.Төмөрбаатар "Иргэдийг түгшээж, сандаргахгүй байх үүднээс шинжилгээний хариу батлагдсаны дараагаас бүх арга хэмжээг авч эхэлсэн. Хүнсний дэлгүүр, гудамж талбай, байрны орцонд ариутгал халдваргүйжүүлэлт хийх бөгөөд батлагдсан дөрвөн тохиолдлыг тусгаарлах байранд тусгаарласан. Ойрын хавьтлуудаас тандалт судалгаа авах тул мэдээллээ үнэн зөв өгөхийг хүсэж байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг олж тогтоосны дараа хөл хориог сулруулна" гэлээ. 

ВИДЕО: 

 

Зураг
13 | 16 | 16 цаг