Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

2021 онд Нэтфликс компани Өмнөд Солонгосын киноны салбарт $500 саяын хөрөнгө оруулна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Видео стриминг үйлчилгээний Нэтфликс компани энэ онд Өмнөд Солонгосын киноны салбарт $500 саяын хөрөнгө оруулах болсноо өчигдөр зарлажээ.

Энэ мөнгөөр хоёр уран сайхны кино, хэд хэдэн телевизийн цуврал бүтээхээр болсон байна.

“Нэтфликс дэлхий даяар 200 сая хэрэглэгчтэйн 2.8 сая нь Өмнөд Солонгост байдаг. 2021 онд бид Солонгос контентод $500 саяын хөрөнгө оруулж, дэлхий дахинд Солонгос шоунуудыг үзүүлэх болно” гэж тус компанийн Солонгос, Зүүн Өмнөд Ази, Австрали, Шинэ Зэландын зах зээл хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Мин Юн мэдэгджээ.

2015 оноос хойш Нэтфликс компани Өмнөд Солонгосын төслүүдэд нийтдээ $700 саяыг зарцуулж,  нийт 80 орчим уран бүтээл зах зээлд гаргажээ.

Солонгосын төслүүд нь амжилттай болсонд урамшсан Нэтфликс компани Сөүлийн ойролцоо хоёр кино студи байгуулж, солонгос контент бүтээх үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм. 

Энэ жил тус компани Өмнөд Солонгост анх удаа бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр болоод байна. 2017 онд найруулагч Бон Жүн Хотой хамтран бүтээсэн “Okja” уран сайхны кино нь АНУ-д бүтээгдсэн юм.

2021 онд бүтээх кинонууд нь найруулагч Жүн Бюн Гилийн тулаант төрлийн “Carter”, найруулагч Пак Хюн Жиний романтик төрлийн “Moral Sense” нэртэй уран бүтээлүүд байх гэнэ.

 

Эх сурвалж: Yonhap News