Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Нийгмийн эрүүл мэнд ба вакцин

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

АУ-ны доктор, профессор Д.Даваалхам "Нийгмийн эрүүл мэнд ба вакцин" сэдвээр мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Дэлхийн улс орнуудад хязгаарлалтыг түгээмэл хэрэглэж, халдварын тархалтыг хумих арга хэмжээг зохион байгуулж байгаа. Гэсэн хэдий ч сүүлийн нэг жилийн хугацаанд халдвар тогтмол өсөж байсан. Үүнтэй холбоотойгоор вакцин бүтээх судалгааны ажлууд маш идэвхтэй хийгдсэн. Өнөөдрийн байдлаар эмнэл зүйн туршилтын шатандаа явж байгаа 73 вакцин байгаа. Нийт 9 вакциныг 216 сая хүнд хийснээс 129 сая нь хоёр тунгаар дархлаажаад байгаа юм. Вакцин хийж эхэлснээс хойш халдварын тархалт болон нас баралт буурсан үзүүлэлттэй байна. 

Дэлхий дахинаа 105 улсад дархлаажуулалтын ажил эхэлсэн ч вакцинтай холбоотойгоор тулгамдаж буй хамгийн том асуудал нь хуваарилалт юм. Дэлхийн хүн амын 16 хувь өндөр хөгжилтэй улс орнуудад амьдардаг бол одоо үйлдвэрлэгдсэн байгаа вакцины 60 хувь нь тэдгээр орнуудад ногдож байгаа. Тухайлбал, Канад улс нийт хүн амаа 5 удаа вакцинд хамруулах хэмжээний нөөцийг бүрдүүлээд байна" гэлээ.

 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/2812131835720981