2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
03:00
S29
04:00
S29
-1°
05:00
S29
-2°
06:00
S30
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
12°
14:00
S32
14°

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин нь онхолдож, шатсаны улмаас нэг иргэн нас баржээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, хамгаалах бүсээ хэрэглэн замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг уриалж байна. 

Хөдөө орон нутгийн замд өчигдөр автомашин нь онхолдож, шатсаны улмаас нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн “Удган сэрүүний нам даваа” гэдэг газар (аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т) суудлын автомашин онхолдож, шатсаны улмаас нэг хүн нас барсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 24-ний өдрийн 14:55 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Тус аймгийн Түнэл сумын харьяат иргэн А /59 настай, эрэгтэй/, А/38 настай, эрэгтэй/ нар “Териос” загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатсаны улмаас иргэн А /59 настай/ нас барсан тухай мэдээллийг Эрдэнэбулган сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт 14:55 цагт ирүүлсэн байна. 

Ийнхүү Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Эрдэнэбулган сумын чиглэлд 16:20 цагт явсан бөгөөд 22:15 цагт очиж шалтгаан нөхцөлийг тодруулан ажиллажээ. 

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

 

x