Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаахад урвуулан ашиглахтай тэмцэх сэдвээр сургалт болов

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Нэгдсэн Үндэсний байгууллагын Терроризмтой тэмцэх хороо, Европын Холбоотой хамтран Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий “Ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаахад урвуулан ашиглахтай тэмцэх нь” сэдэвт цахим сургалт энэ сарын 16-17-ны өдрүүдэд боллоо. 

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас 2020 онд гарсан. Гэсэн ч цаашид МУТСТ тогтвортойтогтолцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд ФАТФ-ын Зөвлөмж 8 /ашгийн бус байгууллагыг зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ/-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад ач холбогдол өгсөн энэ удаагийн сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчид, Хорооны хяналт, зохицуулалтад хамаарах мэдээлэх үүрэгтэй этгээдүүд болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл хамрагдлаа.

Сургалтаар ФАТФ-ын зөвлөмж, шаардлага, ашгийн төлөө бус байгууллагууд, төрийн бус байгууллагуудын МУТСТ үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, мэдээлэх үүрэгтэй этгээдийн үүрэг хариуцлагын талаар хэлэлцсэн. Мөн ашгийн төлөө бус байгууллагуудын МУТС-тэй холбоотой эрсдэлийг үнэлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтолцоо, зохицуулалтын арга хэрэгсэл зэргийг хэлэлцсэн үр дүнтэй сургалт боллоо.

 


Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо