Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүрэгт “Нэг хаалга – Нэг шинжилгээ”-нд 12:00 цагийн байдлаар 17,528 өрх хамрагдаад байна

ikon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN

УОК-ын шийдвэрийн дагуу нийслэлд 2021 оны 02-р сарын 11-ний өдрөөс эхлэн хөл хорио тогтоож, иргэдийг “Нэг өрх-Нэг шинжилгээ”-нд хамруулахаар болсон. Баянгол дүүргийн хэмжээнд 25 хорооны өрх бүрээс нэг иргэнийг өнөөдөр 09: 00 цагаас эхлэн суурин 21 цэг, явуулын 97 цэг дээр өргөтгөсөн шинжилгээнд хамруулж байна. Одоогийн байдлаар нийт 25 хорооны 17,528 өрх шинжилгээнд хамрагдаад байна.

Нэг хаалга – Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдаж байгаа БАЯНГОЛЧУУД та бүхэндээ баярлалаа.

ЖИЧ: Хоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд шинжилгээнд хамрагдсан иргэд энэхүү шинжилгээнд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС