Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 48 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1,760 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Ингэснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдээд буй коронавируст халдварын нийт 2,416 тохиолдлоос 72.8 хувь нь буюу 1,760 хүн эдгэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар 643 хүн эмчлэгдэж байгаа. Үүнээс ХӨСҮТ-д 199 хүн, Цэргийн төв эмнэлэгт 175 хүн, Яармагийн 300 ортой эмнэлэгт 264 хүн тус тус хэвтэн эмчлүүлж буй.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд-2
  • Хүнд-3
  • Хүндэвтэр-77
  • Хөнгөн-561 хүн байгаа юм.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/520223068957700

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.