Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аюулгүй буулгаж авчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорнод аймгийн ... суманд өндөр барилгаас эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд хоёрдугаар сарын 14-ний 17:01 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:06 цагт очиж, тус сумын харьяат иргэн 36 настай эмэгтэй гэр бүлийн маргааны улмаас барилгаас үсрэх гэж байсныг буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Хүний амь нас нь юугаар ч үнэлшгүй, юутай ч зүйрлэшгүй эрхэм зүйл билээ. Эрүүл мэнд, амь насаа хайрлан хамгаалах нь та өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн эрхэм үүрэг юм. 



Хосуудын харилцааг хүндрүүлдэг 4 хандлага:

1.Бидний асуудал хамгийн хүнд нь- Өөрсдийнхөө асуудлыг шийдэх ямар боломж байна вэ гэдгийг сайтар тунгаах хэрэгтэй.

2.Чиний буруу, миний зөв- Энэ төрлийн маргаан өндөр дуугаар эхлэн нэгнээ доромжилж, хүйтэн хөндий байдлыг дэвэргэдэг. Харилцан ярилцлага дууны ямар өнгөөр эхэлнэ, тэр хэвээр дуусдаг гэсэн судалгаа бий. Иймд, өөрийгөө ойлгуулъя, хайртай хүнээ ойлгоё гэж зоривол аль болох тайван, намдуу дуугаар ярилцах хэрэгтэй.

3. Манай эхнэр/нөхөр муу хүн- Ихэвчлэн энэ хандлага эмэгтэй хүнээс илрэх магадлалтай аж. Манай нөхөр муу хүн гэх үндсэн хандлагаа өөрчлөхгүй бол сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт төдийлөн үр дүн өгч чаддаггүй. Ялангуяа хүүхдээ хараад гэртээ байгаа эмэгтэйчүүд хэт их зүйлийг ганцаараа хийж байхад хичээл зүтгэлийг минь олж харахгүй байна гэж боддог. Хэрэв танд ийм хандлага илэрч байвал эхнэр/нөхөр тань таны төлөө юу хийж байсныг санаж, хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүдээ эргэн санаж, давуу талуудыг нь бодоод үзээрэй.

4. Ганцаардах- Эхнэр эсвэл нөхөртэйгөө, хүүхдүүдтэйгээ байхдаа ганцаардаж байгаагаа мэдэрч байх нь хосын харилцааг салалт руу ойртуулдаг. Хэн ч надад санаа тавихгүй байна, би юуны төлөө амьдраад байна вэ, би энэ амьдралд цор ганцаараа юм бишүү гэх асуултууд танд гарч байвал та өөрийнхөө сэтгэл зүйд анхаарах хэрэгтэй. Энэ тохиолдолд хосын харилцаа, эхнэр/нөхрөөсөө асуудлыг хайх нь оновчгүй бөгөөд сэтгэл гутралын шалтгааныг өөрөөсөө хайж, сэтгэл зүйчид хандах нь зүйтэй.

https://www.facebook.com/iKonNews/videos/1071515236629522