Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Хоёрдугаар сарын 8-наас хойш хийсэн PCR шинжилгээ хүчин төгөлдөр. PCR 72 цагт хүчинтэй гэсэн зүйл байхгүй

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороон дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авч буй явуулын цэг дээр ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын хэрэгжилтийг шалгалаа. 

Нийслэлийн хэмжээнд өргөтгөсөн байдлаар зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах ажил Сонгинохайрхан дүүргээс эхэлж буй бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

Өнөөдөр тус дүүргийн 16 хорооны 20,057 иргэнээс PCR шинжилгээ авахаар төлөвлөж, суурин 13 цэг, явуулын 50 баг ажиллаж байна.  

Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвх сайн байна. Нэг хүнээс шинжилгээ авах хугацаа 1-2 минут байгааг НМХГ-ын ажилтан хэллээ. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Шинжилгээ өгч буй иргэдийг удаан хүлээлгэхгүй, дараалал үүсгэхгүй байхад анхаарч ажиллаарай. Нэг баг шинжилгээгээ авч дууссан бол нөгөө цэг дээрээ нэмэлт хүч болон очиж, хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалт хийх нь чухал” хэмээн сануулав. 

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын хүртээмж ямар байгааг шалгаж, зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчид ажил, гэрийн хооронд чирэгдэлгүйгээр зорчих боломжоор хангахыг үүрэг болголоо. 

Улмаар өглөө, оройны оргил ачааллын цагаар нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ, зөвшөөрөгдсөн салбарын байгууллагууд дотоод зохион байгуулалтаа хийж ажилтнуудынхаа тав хүртэл хувийг нь биечлэн ажиллуулах шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм. 

Нэг өрхөөс нэг хүн хамрагдсан бол бусад гэр бүлийн гишүүн шинжилгээнд хамрагдсан гэх бичгийг аваад эмийн сан, эмнэлгээр үйлчлүүлэх эрхтэй

Мөн тэрбээр "Нэг хаалга- Нэг шинжилгээ” аяны хүрээнд нэг өрхөөс нэг хүн хамрагдсан бол бусад гэр бүлийн гишүүн шинжилгээнд хамрагдсан гэх бичгийг аваад эмийн сан, эмнэлгээр үйлчлүүлэх эрхтэй. Гэтэл хүн бүрээс PCR шинжилгээ авна гээд хэн гээч ухаантай хүн нь хэлчих вэ. Хоёрдугаар сарын 8-наас хойш хийсэн PCR шинжилгээ хүчин төгөлдөр байна. PCR 72 цагийн хугацаанд хүчинтэй гэсэн зүйл байхгүй. Би тэгж хэлээгүй. Хэн ярьсныг тодруул” хэмээн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох албаны удирдлагуудад үүрэг болголоо. 

ВИДЕО:

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс