Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хатуу хөл хорионы дараа аж ахуйн нэгжүүд ямар стандарт баримтлан ажиллахыг энэ сарын 17-ноос хойш танилцуулна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Үүний дараагаа бизнесийн бүх салбарыг нээхээр төлөвлөснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн

Ингэхдээ ямар шалгуур тогтоох талаар Сангийн сайд Б.Жавхлан "Хоёрдугаар сарын 23-нд хорио цээрийн дэглэм дуусахад аж ахуйн нэгжүүд ямар байдлаар ажиллах тухай стандартуудыг батлахаар хэлэлцэж байгаа. Аж ахуйн нэгжүүдийг үйлчлүүлэгчидтэйгээ шууд болон шууд бусаар харилцдаг гэж хоёр ангилан стандартын шаардлагыг боловсруулна. Стандартуудыг эцэслэн баталснаар хоёрдугаар сарын 17-ноос хойш олон нийтэд танилцуулах бөгөөд шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд 23-наас хойш ажиллаж болно. Хэрэгжилтэд нь мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажиллах юм" гэлээ.

Харин урлаг соёл, үзвэл үйлчилгээний байгууллагуудыг хэрхэн ажиллуулах тухай олон улсад хэрэгжүүлж буй сайн туршлага, стандарт юу байгааг судалж байна хэмээн тэрбээр мөн хэлэв.

Видео:

https://fb.watch/3EudIt2R9E/