Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорионы хоёр дахь өдөр буюу шинийн нэгэнд 36,069 иргэн коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгчээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр буюу энэ сарын 12-нд 36,069 хүн PCR шинжилгээнд хамрагджээ.

Шинжилгээнд хамрагдсан байдлыг дүүргээр харвал:  \Хөл хорионы хоёр дахь өдөр\

  • Сонгинохайрхан- 9,343, 
  • Баянзүрх- 9,301
  • Баянгол- 7,701
  • Сүхбаатар- 2,968
  • Хан-Уул- 3,515
  • Чингэлтэй дүүрэг- 3,224
  • Багануур- 14
  • Багахангай дүүргийн- 3 иргэн тус тус шинжилгээ өгсөн байна.
 

Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа айл өрхүүдээс шинжилгээ авахаар байгаа юм. 

Энэ сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1,414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.