Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорионы эхний өдөр 48 мянган иргэн коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгчээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг НЗДТГ-ын вэб хуудсаас авав.

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр 48,000 хүн шинжилгээнд хамрагджээ.

Тодруулбал, хөл хорионы эхний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 мянга, Баянзүрх дүүргийн 10 мянга, Баянгол дүүргийн 8 мянга, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн тус бүр 5 мянга орчим харин Налайх дүүргийн 2 мянга, Багануур дүүргийн 100, Багахангай дүүргийн 6 иргэн шинжилгээ өгчээ.

 

Энэ сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1,414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгааг НЗДТГ-аас мэдээлсэн.

Сүхбаатар, Баянгол дүүрэгт иргэд шинжилгээ өгч буй нь: