Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн товчоодоор 8,614 хүн нэвтэрчээ

ikon.mn
2021 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр  өглөөний  08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8,614 хүн нэвтэрчээ.

Тухайлбал 1,837 тээврийн хэрэгслээр 3,752 зорчигч хот руу нэвтэрч, 1,944 тээврийн хэрэгслээр 4,862 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 82 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.  Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 29 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 242,709 автомашины 576,124 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.

 



Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс