Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Нарантуул худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөний ачаалал нэмэгджээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нарантуул худалдааны төвийн орчимд автомашины ачаалал нэмэгдсэнээр тийш чиглэсэн хөдөлгөөн удааширчээ. Иймд, иргэд жолооч та бүхэн тухайн хэсгээр зорчихоос татгалзаж, өөр зам сонгохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Хэдийгээр нийтээр тэмдэглэхийг хориглосон шийдвэр гарсан ч Сар шинийн баярын өдрүүд дөхөж буй энэ цаг үед иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Хэрэв та зайлшгүй шаардлагын улмаас олон нийтийн газарт очих гэж буй бол амны хаалтаа зөв зүүж, бээлий өмсөх хэрэгтэй юм. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 1,859 болсон. Үүнээс 1,024 нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна.

Нэгдүгээр сараас хойш коронавируст халдварын 30 гаруй голомт бүртгэгдсэний ес нь одоогоор өндөр идэвхжилтэй байгаа. Халдвар гэр бүл, ажлын газар, дэлгүүрийн хүрээнд гарч үргэлжлэх төлөвтэй байгааг ЭМЯ-наас анхааруулсаар байна.

Нарантуул зах орчмын хөдөлгөөний нөхцөл байдал: