Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сургууль, цэцэрлэг шинээр байгуулах хүсэлтийг хоёрдугаар сарын 15-наас цахим хэлбэрээр хүлээн авна

ikon.mn
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар

Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл заасны дагуу шинээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2021 оны 2 дугаар сарын 15-28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр хүлээн авна. 

Цахимаар хүлээн авах хаяг www.license.edu.mn болон www.esis.edu.mn системээр дамжин орж болно. 

Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын  2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг олгоход хураамж 150,000 төгрөгийг Нийслэлийн Боловсролын газрын Төрийн сан банкны 100200015401 дугаар дансанд /гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/ тушаан баримтыг өргөдлийн хамт хавсаргах;

Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын www.edub.edu.mn цахим хаягаар болон 70113039 утсаар авах боломжтой. 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР