Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сайханбилэг: Оюутолгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнөөдөр өөрийн цахим хуудаснаа “Мэдэгдэл” гэсэн видео бичлэгийг нийтэллээ.

Тэрбээр тус мэдэгдэлдээ “...Өөрөө 800 км-т төмөр зам тавьж байгаа гэж хэлдэг ч 267 км яваад хил дээр очих төмөр зам өнөөдөр ч дуусаагүй, өөр чиглэлд барьсаар байна. Хятадад нүүрс нийлүүлэх Австралийн орон зайг Орос нөхөж, харин Монгол ялагдлаа. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч дээр түшиглэсэн Оюутолгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн.

Өнөөдөр УИХ, Засгийн газрын урдуур энэ асуудлын дундуур шургалж, энэ төслийн ажлын хэсгийг хэзээ ч шийдүүлэхгүй, бүтэлгүй попуудаар дүүргэх гэж байна. Цаад зорилго нь ердөө л гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах, хоёр хөршид уг төслийг барьж өгөх, Монголыг дахин ялагдуулах юм...

Энэ бүхнийг хараад гар хумхин сууж болохгүй. Энэ хэвээр үргэлжилбэл сайнаар бол нэг намын тогтолцоо тогтоно. Саараар бол нэг хүний диктатур тогтооно. Болоод өнгөрсөн үйл явдлын мөн чанарыг ойлгох, дахин гаргуулахгүй байх зорилгоор хууль дээдлэх ёсыг тогтоож, хараат бус шүүх засаглалыг бий болгох зорилгоор олон улсад Amsterdam and Partners хуулийн товчоотой хамтран өөрийн цагаан номоо гаргаж байна” хэмээн хэлсэн байна.

Номыг татаж авах: 

МЭДЭГДЭЛ бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Цагаан номын тухай saikhanbileg.com хуудаснаа тэрбээр:

Энэхүү номд Монголын төрөөс Хууль дээдлэх зарчим руу халдаж байгааг болон Ерөнхий сайд асныг хууль бусаар мөрдөн хавчсан явдлыг онцолсон. 

2017 онд эрх мэдэлд хүрснээс хойш Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь Монголын Ардчиллыг нэг хүний засаглалын зүг уруудуулан доройтуулж, Авлигын эсрэг хуулийг зүй бусаар ашиглан өөрийнхөө өрсөлдөгчдийг улс төрийн зорилгоор намнах ажиллагаа явуулж байна гэж “ Амстердам энд Партнерс”-ийн Роберт Амстердам шинээр нийтлүүлсэн Цагаан номдоо онцолсон.

Ноён Амстердам нь нэг жилийн өмнөөс Ч.Сайханбилэгийг өмгөөлөхөөр болсон бөгөөд энэхүү Цагаан номын зорилго нь түүнийг 2018 онд баривчлан хорьж, ялласан нь хуулийн ямар ч үндэслэлгүй байсныг зөвхөн батлахаас гадна энэхүү хэрэг нь Х.Баттулгын дэглэм хэрхэн Монголын Шүүх засаглалын хараат бус байдлыг устгахыг оролдсон болохыг тод томруун харуулж байгаа юм.

“Энэ бүхэн Дарангуйлагчийн зүгээс өөрийн өрсөлдөгчдийг нухчин дарах зорилгоор Авлигын эсрэг хуулийг улс төрийн зэвсэг болгон хувиргадаг явдлын сонгодог жишээ юм” гэж Р.Амстердам онцолжээ. “Гэвч хэрэг дээрээ Ерөнхийлөгчийн нэр хүнд унаж, Монгол Улсын эрсдэл улам дээш хөөрөгдсөнөөр энэ бүхэн дуусгавар болж байна. Одоо Баттулга үүнийхээ үр дагавартай нүүр тулах шаардлагатай болжээ” гэжээ.

Амстердам энд Партнерс хуулийн товчооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://amsterdamandpartners.com хандана уу.