2021/02/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.49₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-20°
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S30
15:00
S30
16:00
S26
17:00
S20
18:00
S20
19:00
S20
20:00
S20
-2°
21:00
S20
-4°
22:00
S26
-5°

Асаалттай орхисон автомашиныг хулгайлсан хэрэг Баянхонгор, Хэнтий аймагт гарчээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг

Асаалттай орхисон автомашин хулгайлсан хэрэг гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт иргэн У-гийн эзэмшлийн Тоёота "Приус" автомашин, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт иргэн Х мөн адил загварын автомашинаа асаалттай орхисны улмаас хулгайд алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Одоогоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрууд мөрдөн шалгах ажиллагааг тус тус явуулж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн нийслэл хотод үйлдэгддэг байсан бол өдгөө хөдөө орон нутагт мөн үйлдэгдэх болжээ.

Иймд иргэдийг автомашинаа онгорхой /асаалттай/ орхихгүй байх, тээврийн хэрэгслээ аль болох замын гэрэлтүүлэг, хяналтын камертай газарт байршуулах, автомашины тань дохиолол дуугарвал шалгаж байх, цаг алдалгүй дуудлага мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
x