Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүргийн дайчилгааны багийн эмч, сувилагч хоёр коронавирусийн халдвар авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгинохайрхан дүүргийн шуурхай хариу арга хэмжээний дайчилгааны багийн эмч, ажилтан коронавирусийн халдвар авчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сонгинохайрхан дүүргийн шуурхай хариу арга хэмжээний дайчилгаанд явдаг багийн эмч, сувилагч хоёр Баасан гарагт халдвар авсан нь батлагдсан.

Батлагдсан тохиолдлуудыг тусгаарлах үйл ажиллагааг ХӨСҮТ-ийн гурван баг, Шуурхай хариу арга хэмжээний хоёр баг гээд нийт таван машинтай баг зохион байгуулдаг. Шаардлагатай тохиолдолд халдвар гарсан үед эмч, сувилагчдыг дайчилгаанд авдаг.

Тэр журмаараа дээрх шуурхай хариу арга хэмжээний баг хуваарийн дагуу ХӨСҮТ-тэй адилхан ажиллаж байсан" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулах үеэрээ хэлэв.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр өмнө нь халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 95 болоод буй.

Үүнээс,

  • ХӨСҮТ-24 
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилсөн байна.

​ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/458734521952539

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.