Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүчит шонхор" захын нэг ажилтны ээж халдвар авсан учир тус захын ажилтнуудыг хоёр дахь хавьтал гэж үзэн, шинжилгээ авч байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн Баасан гарагт Хүчит шонхор захад тогоочоор ажилладаг иргэн халдвар авсан уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад дараах байдлаар хариулав.

Тэрбээр "Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа мэдээлэл нь үнэн. Тодруулбал, бидэнд энэ өвчний талаар нуух эрх огтхон ч байхгүй.

"Хүчит шонхор" захаас коронавирусийн батлагдсан тохиолдол гараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Харин тус захад ажилладаг хүний ээж нь коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. 

Тухайн батлагдсан тохиолдлын хүүхэд буюу "Хүчит шонхор" захын ажилтан ойрын хавьтал болсон тул тус захад ажилладаг хүмүүс хоёр дахь хавьтал болсон гэсэн үг.

Тиймээс бид ойрын хавьтлаар тус захын нэг ажилтныг болон тухайн хүнтэй тун ойрхон ажиллаж байсан хүмүүсийг тусгаарлаж, шинжилгээ авсан.

Түүнчлэн тус захад ажилладаг хоёр дахь хавьтлуудын шинжилгээг НЭМГ-аас авч байгаа" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/458734521952539

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.