Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар авснаа ханиад, томуу гэж андуурснаас өвчнөө улам хүндрүүлэх тохиолдол гарч байгааг анхааруулав

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэдэд коронавируст халдварын шинж тэмдэг илэрвэл өөрийгөө яаралтай тусгаарлаж, эмнэлгийн байгууллагыг дуудаж үйлчлүүлэх ёстойг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа анхааруулав.

Тэрбээр хэлэхдээ "Иргэдийн дундаас сүүлд батлагдсан гурван тохиолдол хүндэрсэн үедээ эмнэлэгт ирсэн, эсвэл олон эмнэлгээр явсан, нэг эмнэлгээр үйлчлүүлсэн ч олон кабинетаар явсан байгаа. 

Иргэдийн дунд коронавирусийн халдвар аваад ханиад, томуу гэж андуурч өвчнөө хүндрүүлэх асуудал их гарч байна. Эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үед халдвар тараах магадлал маш их байдаг.

Тиймээс шинж тэмдэг илэрвэл өөрийгөө гэртээ тусгаарлаж, эмнэлгийн байгууллагыг дуудаж үйлчлүүлэх ёстой.

Иргэд өвчнөө хүндрүүлэлгүй, ханиад, шуухнианы шинж тэмдэг илэрвэл маш яаралтай өөрийн харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө мэдэгдэж, аль болох олон хүнтэй уулзахгүй буюу хавьтлынхаа тоог нэмэгдүүлэхгүй байхад анхаарах шаардлагатай байна.

Ялангуяа худалдаа үйлчилгээний байгууллагууд нээгдсэнтэй холбоотойгоор шаардлагагүй тохиолдолд үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна" гэв.

"БЗД-ийн 17 дугаар хорооны 5,083 иргэнд шинжилгээ хийхэд 18 хүнд коронавирус илэрсэн"

Үргэлжлүүлэн "Монос эмийн сангийн хүн халдвар авсантай холбоотойгоор тус эмийн сангийн 17 хүнийг тусгаарласан бөгөөд нийт 67 хүн ажиглалт, тусгаарлалтад байгаа.

БЗД-ийн 17 дугаар хороонд голомтын илрүүлэг, үзлэг шинжилгээнд 5,083 хүнийг хамруулахад 18 хүнд коронавирус илэрсэн байна. Тухайн батлагдсан тохиолдлууд нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон хүмүүс байсан.

Харин БГД-ийн 4 дүгээр хороонд 4,000 орчим хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/458734521952539

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.