Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Нэгдүгээр эмнэлгийг халдварын голомт гэж үзэхгүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эмчлэгдэж эдгэрээд гарсан хүмүүст ямар хяналт тавьж байгаа вэ, дахин халдвар авах эрсдэл бий юу?

Д.Нарангэрэл: Дэлхий дахинд эдгэрсэн хүн дахин халдвар авсан тохиолдлууд бий. Гэхдээ ихэнх тохиололд эдгэрсэн хүн дахин халдвар авахгүй байгаа. Эдгэрсэн хүмүүсийн 20-30 хувь эдгэрснээсээ хойш тодорхой хугацааны дараа дахин халдвар авах тохиолдол нэлээн олон оронд гарсан.

Манай орны хувьд эдгэрсэн хүн дахин халдвар авсан тохиолдол одоогоор байхгүй байна. Эмчлэгдээд гарч буй хүмүүсээс 14 хоногийн дараа PCR шинжилгээ авч байгаа. Мөн ар гэрийнхэнд нь 7 хоногийн дараа идэвхтэй тандалт хийж байна.

А.Амбасэлмаа: ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 3 хоног дараалан эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй иргэдийг Яармагийн эмнэлэг рүү шилжүүлж ажиглаж байгаад гэрт нь гаргаж байгаа. Гарсан хүмүүсээс дахин шинж тэмдэг илэрлээ гэж бидэнд хандсан тохиолдол байхгүй.

-Хэчнээн ажиглан тусгаарлах байр байгаа вэ, нэг байранд дунджаар хэчнээн хүн тусгаарладаг вэ?

А.Амбасэлмаа: 20 гаруй ажиглан тусгаарлах байр байгаа. Ойрын хавьтлуудыг ажиглан тусгаарлах байранд байрлуулж  гурван удаагийн шинжилгээ хийгээд хариу сөрөг гарвал гэрт нь гаргаж байна. 800 гаруй хүнийг тусгаарлаж байгаа.

-Улсын нэгдүгээр төв эмнэлгээр халдварын батлагдсан тохиолдол үйлчлүүлсэн байна. Тухайн эмнэлгийг халдварын шинэ голомт болсон гэж үзэх үү?

А.Амбасэлмаа: Улсын нэгдүгээр эмнэлэг тухайн иргэнийг ажиглан тусгаарлах байрандаа тусгаарласан байсан. Тусгаарлаад түргэвчилсэн оношлуураар оношлоход эерэг гарсан учраас ХӨСҮТ-рүү маш яаралтай сорьц явуулсан. Ингээд PCR шинжилгээний хариу эерэг гарсан учраас үүрээр ХӨСҮТ рүү авчирсан. Өвчтөни биеийн байдал маш хүнд байсан учраас хамгаалах хувцас хэрэсэлтэйгээр эмнэлгийн тусламж үзүүлж байгаад бие нь тогтворжихоор зөөвөрлөж авчирсан.

Үүссэн голомтуудыг шинэ хуучин гэж хэлэхгүй. Улаанбаатар хотын хаанаас ч хэзээ ч халдвар гарч болно. Эрсдэл өндөртэй бүс нутаг учраас маш олон хавьтал байгаа. Дам хавьтал 2,600 гаруй хүнийг гэрт нь тусгаарлаж байна.

Нэгдүгээр эмнэлгийн хувьд хүнээ зөөгөөд, ариутгал халдвагүйжүүлэлтээ хийсэн бөгөөд халдварын голомт гэж үзэхгүй. Мөн тухайн өвчтөнд тусламж үзүүлсэн ажилтнуудаа тусгаарлаад шинжилгээ авч байгаа.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.01.18/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/458734521952539
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.