Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

М.Долгормаа: Эмээлт орчимд өнөөдрийн 13:06 цагт уул уурхайн тэсэлгээ бүртгэгдсэн. Газар хөдлөлт биш

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Эмээлт орчимд өнөөдөр /2021.1.17/ 13:00 цагийн үед чичирхийлэл мэдрэгджээ.

Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Долгормаагаас тодруулахад "Өнөөдөр 13:06 цагт уул уурхайн тэсэлгээ бүртгэгдсэн. Одон орон, геофизикийн хүрээлэн нь хол ойрын газар хөдлөлтөөс гадна уурхайн тэсэлгээг бүртгэж авдаг. Тэгэхээр газар хөдлөлт биш уул уурхайн тэсэлгээ гэсэн үг" гэсэн мэдээллийг өглөө.  

Тэсэлгээ хийсэн газарт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс очиж холбогдох шалгалтыг хийхэд Эх-Оч ХХК нь Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр замын хайрга гаргаж авах зорилгоор холбогдох дүрэм журам, аюулгүй ажиллагааг хангасны үндсэн дээр тэсэлгээ хийсэн байна.