Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймгийн онцгой комисс Улаанбаатарт гацсан иргэдээ тусгай автобусаар татаж авахаар болжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянхонгор аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах тухай албан хүсэлтийг Нийслэлийн Онцгой комисст  хүргүүлжээ.

Тус хүсэлтийн хариуг өнөөдөр Нийслэлийн Онцгой комиссоос өгч Баянхонгор аймаг 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өглөөний 08:00 цагт /Лхагва/ тусгай үүргийн автобусыг аймгийн Авто тээврийн төвөөс Улаанбаатар хот руу илгээж улмаар нэгдүгээр сарын 21-ний өглөөний 08:00 цагт /Пүрэв/ авто тээврийн Драгон төвөөс Баянхонгор аймаг руу хөдлөхөөр шийдвэрлэснээ мэдээллээ.

Тус тусгай үүргийн автобусаар зорчих иргэдийн анхаарах зүйлс:

  1. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабд өргөдөл хүсэлтээ гаргахдаа холбогдох утас, цахим үнэмлэхийн /Баянхонгор аймгийн регистр, хаягтай, одоо амьдарч буй хаяг нь Баянхонгор аймагт байх/ хуулбар, холбогдох материалыг хавсаргаж bhrshtab@gmail.com хаягаар илгээх.
  2. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас бүртгүүлсэн иргэдийн өргөдөл мэдээллийг сайтар нягталж шалгасны үндсэн дээр утсаар эргэн мэдэгдсэнээр 40 иргэний билет бичүүлэх эрх үүснэ.
  3. PCR шинжилгээний хариу сөрөг хариутай, хугацаа нь хүчинтэй байх 40 иргэнийг автобусанд суулгана.
  4. Тус тусгай үүргийн автобус 7 хоног тутамд нэг явах бөгөөд автобусанд суусан иргэд халдвар хамгааллын дэглэм сахин, замд идэх хоол хүнсээ өөрсдөө бэлтгэж авч явна.
  5. Ирсэн иргэд халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлан гэрийн тусгаарлалтад 7 хоног байна.

Баянхонгор аймгийн Шуурхай штабтай холбогдох утас 9219-3300