Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Хүн амын гараа угаахдаа зарцуулж буй дундаж хугацаа нь 11 секунд буюу хангалтгүй байсан

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. 

ШУУД ҮЗЭХ: /2021.01.15 16:00 цаг/

https://www.facebook.com/iKonNews/videos/233493164893319

НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдулам “Коронавирусийн халдвар нь агаар дуслын замаар ханиах, найтаах, ярилцах, дуулах, гүнзгий амьсгалан дасгал хийх үед агаар цацагдсан шүлсний жижиг дуслуудаар болон халдвартай шүлсээр бохирлогдсон эд зүйлсээр дамжиж халдварладаг. Тиймээс гараа сайтар угаах нь халдвараас сэргийлэх энгийн арга юм.

Ингэхдээ заавал саван хэрэглэх шаардлагатай. Учир нь саван нянгийн эсийн ханыг эвдэж, тэдгээрийг устгаж, амьдрах болон үржих нөхцөлийг нь үгүй хийдэг.

Гараа савандаж угаахдаа хамгийн багадаа 20 секундээс доошгүй хугацаанд угаах шаардлагатай гэдгийг санах хэрэгтэй.

НЭМҮТ-өөс хийсэн судалгаагаар хүн амын гараа угаахдаа зарцуулж буй дундаж хугацаа нь 11 секунд байсан. 11 секундийн хугацаанд гараа угаахад вирусийг сайн устгаж чадахгүй” гэсэн мэдээлэл өглөө.

Гар угаах дараалал:

  1. Гараа усаар норгох,
  2. Гарын бүх гадаргыг хамрах хангалттай хэмжээний саван хийж авна,
  3. Гарын алга хооронд болон ар тал, хурууг үрж цэвэрлэнэ,
  4. Гарын бүх гадаргууг үрж угаасны дараа цэвэр усаар зайлна,
  5. Ингээд цэвэр алчуураар гараа арчина.