Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

ИНЕГ, "Мөнгөн гүүр" эмнэлгийн ажилчид болон эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдээс шинжилгээ авч байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Халдвар гарсан орцны зургаан батлагдсан тохиолдлын нэг нь "Мөнгөн гүүр" эмнэлэгт, нэг хүн ИНЕГ-т ажилладаг гэж ойлголоо. Бусад дөрвөн тохиолдол хаана ажилладаг вэ?

-БГД-ийн 6 дугаар хорооны 43-А байрны нэг орцноос зургаан тохиолдол батлагдсан бөгөөд орцноосоо халдвар авсан байх эрсдэлтэй. Мөн өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байгаа. "Мөнгөн гүүр" эмнэлэг, ИНЕГ-т  ажилладаг хүмүүсийн хувьд олон хүнтэй ажилладаг, бусад дөрвөн хүний хувьд ажил эрхэлдэг, эрхэлдэггүй, “Ачтан” эмнэлгийн ажилчдын хавьтал болсон хүмүүс байна.

Мөн 43-А байрны зэргэлдээх 65 дугаар байрны нэг орцноос 4, 5 хүнээс халдвар илэрсэн.

57 дугаар байр байна. Хажууд нь “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр байгаа. Халдварын голомтыг тухайн газарт нь хумьж таслан зогсоодог.

БЗД-ийн үндсэн том голомтыг хяналтад авсан шиг тухайн дүүрэгт нь голомтыг хязгаарлахын тулд арга хэмжээ авч байгаа нь энэ юм.

- Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэд тусгаарлагдсан уу?

- Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 38 хүн бүгдээрээ ажиглан тусгаарлах байранд байгаа. Эхний шинжилгээг авсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

- Халдвартай хүмүүсийн эмчилгээн дээр ажилласан эмч нар тусгаарлалтын хугацаагаа дуусаад харьж байгаа юу, шууд эргээд ажилдаа орж буй тохиолдол байгаа юу?

- Эрүүл мэндийн ажилтнууд 14 хоног ажиглан тусгаарлах байранд байгаад гэртээ гарна. Одоогоор ХӨСҮТ дээр болон бусад эмнэлэг дээр ажиллаж байгаа багууд ээлжээр ажиллаж байгаа учраас тусгаарлалтын хугацаагаа дуусгаад гэртээ гарч байж байгаад ээлжээ болохоор ажилдаа ирж байна. 

- Халдвартай иргэд орон нутаг руу зорчсон гэх мэдээлэл гарч байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

- Орон нутаг руу халдвартай иргэд яваагүй. Бид сэрэмжлүүлэх үүднээс 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүс орон нутагт очсон байвал хяналтад авч шинжилгээ аваарай гэсэн зааврыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад өгсөн. Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт очсон хүмүүсийг тусгаарлан шинжилгээ авсан. 

Мөн ялгаагүй "Мөнгөн гүүр" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдээс сэрэмжлүүлэх үүднээс шинжилгээ авч байна. Төв аймагт очсон иргэдийн шинжилгээ урьдчилсан байдлаар сөрөг гараад байна. Энэ бол сэрэмжлүүлэх үүднээс авч буй шинжилгээ юм. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/204616947986360
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.