Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: УОК-ын Шуурхай штаб шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулаагүй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын ажилтнууд 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодруулахад "Тийм зүйл болоогүй. Баярын арга хэмжээ зохион байгуулаагүй" гэх хариултыг өглөө.

Монгол Улсын Засгийн газар 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаараа шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан. Ингэснээр төрийн байгууллагууд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм. Мөн нийслэлд гарсан кластер өвчлөлийн тоо ихэссэн тул бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл тогтоогоод буй. 

Энэ хугацаанд иргэд бөөгнөрөл үүсгэхгүй байх, зайлшгүй тохиолдолд гэрээсээ гарах бол амны хаалтаа зөв зүүх, хүн хоорондын зайг баримтлах зэрэг үүрэг хүлээж байгаа юм.

Гэвч нэр бүхий албан байгууллага баярын арга хэмжээ зохион байгуулсан болон иргэд бөөгнөрөл үүсгэсний улмаас халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод бүртгэгдсэн нийт өвчлөлийн тоо 1,349 бүртгэгдээд байна. Хэрэв шинэ жилийн баярын үеэр бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан байсан бол хоёрдугаар сарын 11 буюу сар шинийн баярын үеэр халдвар 3,500 гаруй, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 1,200 гаруй, халдварын нууц үедээ байх хүний тоо 1,000 хүрэх төлөвтэй байсан гэсэн тооцоолол гарчээ.