Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарт гурав хоног ТЭГ зогсолт хийх шийдвэр гараагүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой Комисс/УОК/ өнөөдөр хуралдаж байна. Хурлаар орон нутгийн өвөлжилтийн байдал болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Иргэдийн дунд 2020 оны арванхоёрдугаар сарын 30, 31, 2021 оны нэгдүгээр сарын 1-нд нийслэл Улаанбаатар хот даяар тэг зогсолт хийнэ гэх мэдээлэл түгээд байна.

Энэ талаар УОК-ийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Тэг зогсолт хийх шийдвэр гараагүй" болохыг мэдэгдлээ.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед худал мэдээлэл түгээж, иргэдийг түгшээхгүй байхыг албаныхан зөвлөлөө.

УОК-оос гаргасан шийдвэрийг мэдээлэх болно.