ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН
"БЗД-ийн Амгалан хотхоны орцны хаалгыг гаднаас нь гагнажээ" гэх мэдээлэл худал болохыг мэдэгдлээ
iKon.MN
"БЗД-ийн "Амгалан хотхон"-ы орцны хаалгыг гаднаас нь гагнажээ" гэх цахим орчинд тарсан мэдээлэл худал гэдгийг Баянзүрх дүүргийн онцгой комисс болон Цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Орон сууцны хаалга эвдэрсэн тул, гагнаж хаалгыг зассан. Ямар нэгэн байдлаар айлын хаалгыг хааж, түгжсэн зүйл байхгүй" гэдэг мэдээллийг өгсөн байна.
Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ
Зөрчлийн тухай хуулийн 5.13-т Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
