Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Багшийн туслах аппликейшн “MonJa Startup Accelerator Program” хөтөлбөрт хамрагдахаар болжээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын технологийн гарааны компаниудад боломж олгохоор, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу JICA-аас “Мобиком” корпорац, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлэх “MonJa Startup Accelerator Program” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон билээ.

Энэхүү хөтөлбөр нь Ковид 19 цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулж, шийдэл гарц болж чадах шинэлэг бизнес, технологийг хөгжүүлж буй нийгэмд эерэг гарц шийдлийг бий болгох гарааны компаниудыг дэмжих үйл ажиллагаа юмаа. Тэгвэл эрүүл мэнд, онцгой байдал, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг 8 чиглэлээр уг хөтөлбөр зарлагдсанаас нийт 140 гаруй компани 2 үе шаттайгаар шалгаруулалтад оролцож, түүнээс шилдэг 3 гарааны бизнесийг дэмжихээр эцсийн хариу гарчээ.

 

Харин энэхүү шалгаруулалтын Боловсрол, зайн сургалтыг үр дүнтэй болгох чиглэлээр шалгарсан “Багшийн туслах” аппликейшныг онцгойлж байна. “Боловсролын тэгш бус байдлыг арилгах”-ыг зорьж ажилладаг тэд анх ЭЕШ -д бэлдэх хичээлийн багц контентуудыг өнгөрсөн өвлийн анхны хөл хориотой зэрэгцэж буюу 2020 оны 2 сард бүтээгдэхүүнээ танилцуулсан.

Хөл хорио хойшид хэрхэн үргэлж, ямар нөхцөл байдал сурагч, багш, эцэг эхчүүдийг хүлээж байгааг хэн ч төсөөлөөгүй энэ хүнд үед цахим сургалтаа нэвтрүүлж, маш үр дүнтэй ажиллаж чаджээ. Тэдний бэлтгэн хүргэсэн цахим хичээлээр нийт 17000 гаруй сурагч ЭЕШ-даа бэлдэж, чамлахааргүй үр дүнг гаргасан нь ЭЕШ-2020-д 800 оноо авсан 196 сурагчийн 60 нь тус аппликейшны хэрэглэгч байсан ажээ. Яг одоогийн байдлаар уг аппликейшныг 5 төрлийн багц контентийг ЕБС-ийн багш нарын 87 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 52 хувь нь ашиглаж байгаа ажээ.

Ийнхүү Монголын боловсролын салбарт шинэлэг үйлчилгээ, шилдэг шийдлийн үндсийг тавьж чадсан Багшийн туслах Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 ангийн бүхий л хичээлийн контентуудыг Боловсролын яамнаас гаргасан “Суралцахуй зорилт”-ын дагуу бэлтгэж, сурагчдад хүргэхээр зорьж ажиллаж байгаа бөгөөд “MonJa Startup Accelerator Program” хөтөлбөрт хамрагдсанаар Дунд, Ахлах ангийн багц контентуудыг бүрэн дүүрэн бэлдэж дуусгах юм байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
11 | 7 | 6 цаг