Засгийн газраас коронавируст халдварын үед буюу энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл хугацаанд зарим ААН болон өрхийн эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасан.
Усны төлбөрийг чөлөөлсөн шийдвэртэй холбогдуулан Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар Цэвэр, бохир усны хэрэглээг зохицуулах түр журмыг баталжээ.
Тус журамд зааснаар ААН, өрхүүдийн
Түүнчлэн журмын дагуу хэрэглэгч нь цэвэр усыг зүй зохистой хэмнэлттэй хэрэглэх, өөрийн шугам тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагын шаардлага зөвлөмжийг биелүүлэн, хангагч байгууллагад усны тоолуурын заалтыг цаг тухайд нь үнэн зөв мэдээлэх үүрэг хүлээх нь.
Харин гэр хорооллын хэрэглэгчдийн хувьд журамд заасан хугацаанд ус түгээх байрны карт дахь усны тарифыг тэглэхээр журамд заажээ.
ЖУРАМ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:
“ЦЭВЭР, БОХИР УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ЗОХИЦУУЛАХ ТҮР ЖУРАМ” БОЛОН “ТӨРӨӨС ХАРИУЦАХ ЦЭВЭР, БОХИР УСНЫ ТӨЛБӨР ТООЦООГ ЗОХИЦУУЛАХ ТҮР ЖУРАМ”