Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

БНПУ Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод нээх шийдвэр гаргажээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Зургийг ГХЯ-наас авав

Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатар хотод элчин сайдын яамаа нээх шийдвэрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 8-нд гаргасныг тус улсын Сеймийн Дэд маршал, хатагтай М.Гошевска, Гадаад хэргийн дэд сайд М.Пшидач нар Элчин сайд Б.Доржтой тус тус уулзаж, албан ёсоор мэдэгджээ.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дорж Польшийн Засгийн газар ЭСЯ-аа Улаанбаатарт нээх шийдвэр гаргасанд баяр хүргээд энэхүү алхам нь хоёр талын харилцааг улам идэвхжүүлж, эдийн засгийн хамтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

БНПУ-ын Гадаад хэргийн сайдын дээрх шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсноор ЭСЯ нээх бэлтгэл ажил эхэлж, улмаар Улаанбаатар хотноо БНПУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэнэ.

 

Эх сурвалж: ГХЯ