Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Сэтгэл зүйн боловсрол дутсанаас гэмт хэрэг гарч байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:21 2020/12/18

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/701931627172731

УИХ-ын чуулганаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

11:21 2020/12/18

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Монгол Улс хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулаад 30 жил боллоо. Энэ хугацаанд залуусын хүмүүжил ёс зүй хуучнаасаа дордсон уу гэхээс дээрдээгүй.  Боловсролын системийн хувьд ч гэсэн адилхан. Одоо 80, 90 дээд сургууль байгаа ч ямар чанартайг нь бид мэднэ. Хүмүүнлэг боловсролын хуулийн заалтыг Боловсролын багц хуульд тусгай заалт болгоод оруулж болно. Бид тунхагын маягтай хууль гаргаад яах юм вэ?

Монгол Улсад хууль багадаагүй. 700 орчим хууль байгаа ч тэн хагас нь хэрэглэгддэггүй. Ер нь хүмүүнлэг  боловсрол дээр хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг. 25 нас хүрсэн хүнд юм хэлээд хэрэггүй гэдэг. Хүмүүнлэг боловсролын тухай хуулийг Боловсролын багц хуулийн нэг заалт болгоод оруулахад болохгүй байгаа юм уу? 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдээд хэлэлцүүлгийг явцад нэгтгэх эсэхийг яриад явахад огт буруудах юм байхгүй. Бусад улс орнуудын жишгээр хүч боломж нь дутаад байдаг бол хүмүүнлэг боловсрол эзэмшүүлэх зохицуулалтыг хийж өгье гэсэн агуулгатай зүйл юм. Боловсролын хуулийг Хүмүүнлэг боловсролын тухай хуульд нийцүүлээд гаргая гэдэг нь зарчмын хувьд зөв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан: Сэтгэл зүрхний боловсрол бол амьдралын мөрдлөг гэж боддог. Насан туршийн боловсролын асуудал. Сэтгэл зүйн төлөвшилгүй нийгэм өөрөө ямар байгааг харж байна. 50 нас хүрчихээд боловсроогүй хүмүүс байна. 

Залуучууд хүмүүнлэг аян өрнүүлж байгаа нь сэтгэл зүрхний боловсролын нэг хэлбэр гэж харж байна. Авилгын хуульгүйгээр авилгатай тэмцэнэ гэж хэлж болох уу? Үндэсний сэтгэлзүйг сэтгэл зүрхний боловсрол руу чиглүүлэх зүйл юм. Боловсролын салбарын зөв хүн төлөвшүүлэх амин чухал зорилт нь биелэгдээгүй учраас бид өнөөгийн нийгмийг бий болгосон

11:01 2020/12/18

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Хуулийн төсөлтэй сайн танилцсан. Засгийн газрын үндсэн чиглэлд Монголын түүх хэл соёл, өв уламжлалыг цэцэрлэг сургуульд хэрэгжүүлнэ гэж зааж өгсөн. Хуулийн хамрах хүрээ том гэж ярьж байна. Энэ хууль аж ахуйн нэгж дээр очихоор яаж хэрэгжих в? Хуулийн үзэл баримтлал зөв боловч нэмж хичээл орох биш одоо байгаа хичээл дээр агуулга нэмээд явах боломжтой гэж харж байна. Төсөл санаачлагчид юу гэж үзэж байгаа вэ?

Хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байна. Хүүхдүүдийн боловсрол дээр анхаарал хандуулахгүй бол болохгүй байгаа. Хиллари Клинтон хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол тосгоны хүмүүжлээс эхтэй гэж ярьсан. 

Гэр орноос гадна, гадаа гараад хүмүүс хоорондоо хэрхэн харьцаж байна, хэвлэл мэдээллээр юу ярьж байна гэдэг том агуулгаар хүүхдүүдэд хүмүүжил олгох асуудлыг хуульд оруулж болно гэж бодож байна уу?

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төсөв зардалтай холбоотой асуудлыг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдээд хэлэлцүүлгийн явцад бүгдийг нь багтааж өгөхөд асуудал байхгүй. Зарчмыг нь бодлогоор хуульчлаад өгье.

Хүнлэг чанар, дотоод сэтгэлийн боловсролыг төлөвшүүлэх зорилтыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх бодлогыг хуульчилж өгье. Хөтөлбөрт туссан үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал байна. Манайханд байдаг нэг дутагдалтай чанар нь дэмжлэг үзүүлэх гээд байхад алга ташиж хүлээн авахын оронд иймэрхүү байдал гаргаад байдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэвшүүлж байгаа бодлогыг намын гишүүний хувьд хийж байгаа юм биш. Алсын хараа-2050 хөтөлбөрт хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунлаг иргэнийг бэлтгэх гэж нэг номерын асуудал байгаа. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан: Монгол Улсад 18 нас хүрсэн 2.2 сая иргэн байна. Гэмт хэрэг гарч байгаа нь сэтгэл зүйн боловсрол дутсанаас болж байгаа. Хүмүүнлэг боловсролын тухай хууль төрийн албаныханд бас хамаатай. Төрийн албаныхан хүнлэг, ёс зүйг эрхэмлэсэн байх учиртай. Ёс уламжлалаа сэргээх үндэсний хөдөлгөөн гэдэгтэй адил томьёологдох ажил юм билээ. 

Хувийн болон төрийн байгууллагууд сэтгэл зүйн төлөвшлийн асуудал руу сургалт хийдэг сайн жишигтэй болсон. Хүмүүнлэг боловсролын тухай хууль тунхаг маягтай байж болно. 

Сүүлийн 20 жил Соёлын яамыг татан буулгасан. Алсын хараа 2050 хөтөлбөр дээр соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн бодлого туссан. Сэтгэл зүрхний боловсрол Соёлын яамнаас хэрэгжүүлэх нэг бодлого. Сингапурын хөгжлийн эцэг бодлого тодорхойлох хэцүү байгаагүй, иргэдийн хандлагыг өөрчлөх хэцүү гэж ярьсан байдаг. Иргэн бүрийн үүрэг. Манай ард түмэн сэтгэл зүрхний боловсрол сайтай. 

09:54 2020/12/18

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. 