Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхай, зам, бүтээн байгуулалтад ажиллаж буй иргэдийг ээлж солилцуулах тов энэ долоо хоногт тодорхой болно

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод мөрдөж буй гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Даваа гарагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн бууруулахаар болсон.  

Үүнтэй холбоотойгоор хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзоригоос тодруулахад "Хот хоорондын зорчилт хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулахыг нийслэл болон аймгуудын Онцгой комисс шийднэ" гэлээ. 

Түүнчлэн орон нутагт ажиллаж буй иргэдийг хэзээ ээлж солилцуулах талаар "Уул уурхай, зам, бүтээн байгуулалтад ажиллаж буй иргэдийг ээлж солилцуулах тов энэ долоо хоногт тодорхой болно" гэсэн мэдээллийг өглөө. 

Арванхоёрдугаар сарын 1-10-нд Улаанбаатараас орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэн, шинжилгээний хариуг үндэслэн зорчуулж байгаа юм.