Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 18 боллоо

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр ХӨСҮТ-ийн хоёр ажилтнаас коронавирусийн халдвар илэрснээр халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 18 боллоо.

Улсын хэмжээнд гурван эмнэлэг буюу ХӨСҮТ-ийн халдвартын клиник, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж байгаа. Халдвартай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй  ХӨСҮТ-ийн 13, Цэргийн төв эмнэлгийн гурван эмч ажилтан коронавирусийн халдвар аваад байсан бол өнөөдөр нэмж ХӨСҮТ-ийн халдвартын клиникийн лаборант, ариутгагч хоёроос халдвар илэрснийг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 

Эрүүл мэндийн ажилтнуудаас эдгэрсэн хүн одоогоор байхгүй бөгөөд бүгдийнх нь биеийн байдал сайжирч байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлж байв.

Мөн тэрбээр "Эмч ажилчид маань хамгаалах хувцас хэрэгсэлтэйгээ харьцахад сурч, хэвшсэн боловч маш олон хоног ажиллаж ядардаг зэргээс хамаарсан санамсаргүй алдаанаас болж халдварт өртөж байна. Энэ тал дээр ХӨСҮТ тусгайлан арга хэмжээ авч байгаа" хэмээн ярилаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/399990407907894
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.