Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Эмч, ажилчид хамгаалах хувцсаа тайлах үедээ халдвар авсан байх эрсдэл өндөр байгаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Эмч ажилчид халдвар өртөж байна. Хамгаалалтын хувцас хэрэгсэл нь хангалттай байж чадаж байгаа юу?

-Эмч ажилчид халдварт өртөж байна. Гэхдээ энэ нь хамгаалах хувцас хэрэгслийн хүрэлцээгүй байгаагийнх биш бөгөөд хамгаалах хувцас хэрэгслийг хангалттай өгч байна.

 Дэлхий дахинд ер нь ажиллавар хийх явцдаа эсвэл хувцсаа тайлах үедээ л халдвар авах эрсдэл их байдаг. Хувцас тайлах үедээ халдвар авсан байх эрсдэл өндөр байгаа бөгөөд үүнийг судалж байна.

Эмч ажилчид маань хамгаалах хувцас хэрэгсэлтэйгээ харьцахад сурч, хэвшсэн боловч маш олон хоног ажиллаж ядардаг зэргээс хамаарсан санамсаргүй алдаанаас болж халдварт өртөж байна. Энэ тал дээр ХӨСҮТ тусгайлан арга хэмжээ авч байна.

-Орон нутагт PCR шинжилгээний төхөөрөмж хэр хүртээмжтэй байгаа вэ. Мөн түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан ч дараа нь үгүйсгэгдэж байна. Энэ оношлуур ер нь хэр үр дүнтэй юм бэ?

-PCR шинжилгээний тоног төхөөрөмж Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул, Ховд,Орхон, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд, Дорнод аймаг, Өмнөговь зэрэг аймагт хийж байгаа. Цаашид бусад аймагт PCR шинжилгээний төхөөрөмж суурилуулах ажлыг зохион байгуулж байна.

Түргэвчилсэн оношлуурын хувьд үр дүнтэй. Коронавирус илрүүлэх түргэвчилсэн тест нь 98-100 хувийн баталгаатай. Гэхдээ ганц, нэг тохиолдолд тестээр эерэг гараад PCR-аар онош нь үгүйсгэгдэх зэрэг лабораторийн тиймэрхүү асуудал гардаг. 

Иймд түргэвчилсэн тестээр хүмүүсээ эхний удаад шинжлэх нь үр дүнгүй ажил биш бөгөөд ач холбогдол өндөртэй гэдгийг хэлье.

-Шинжилгээний хариу удаан гарсаар байна. Үүнээс болж орон нутаг руу зорчиж байгаа иргэдэд хийсэн шинжилгээний хариуны үр дүн буурах вий гэсэн болгоомжлол байна. Үүнд тайлбар хэлэхгүй юу?

-Лабораториудад шинжилгээ өдөрт 10-20 мянгаараа хийгдэж байна. Харин шивэлт дээрээ буюу буцааж хариуг иргэдэд хүргэх асуудалд хоцрогдол гарч байсан ч одоо жигдэрч байх шиг байна. ХӨСҮТ халдвартай хүн болон хавьтлын хүмүүсийн асуудал дээр онцгой анхаарч байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/399990407907894

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.