Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Алтай" зочид буудлаас батлагдсан 20 гаруй тохиолдол нь халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон зургаан гэр бүлийн хүмүүс байжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Алтай зочид буудалд тусгаарлагдаж байсан 29 хүнээс халдвар илэрсэн. Тусгаарлалтын байрны халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж байгаа вэ?

-Алтай зочид буудалд байрлаж байсан 20 гаруй хүнээс халдвар илэрсэн. Бид Алтай зочид буудалд батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтлуудыг нэг, нэгээр нь болон гэр бүлийн хүмүүсийг нэг тусгаарласан. Алтай зочид буудалд дөрвөн голомтын зургаан гэр бүлийн хүмүүс байсан.

Ойрын хавьтлаас халдвар илэрч болох нууц үеийн хугацааг 14 хоногоор тооцож тусгаарладаг. Ингээд зургаан гэр бүлийн 20 хүн болон нэг хоёроороо халдвартай хүмүүстэй хавьтал болсон хүмүүс өвчилсөн.

Уг буудал анх тусгай үүргийн онгоцоор иргэд ирэх үеэс л ажиглан тусгаарлах байраар ажиллаж буй.

-Хэдэн тусгаарлалтын байранд хэчнээн ойрын хавьтал тусгаарлагдаж байгаа вэ?

-Хоёрдогч хавьтлуудыг бид гэрээр тусгаарлаж байна. Ер нь ойрын хавьтлыг тусгайлан бэлтгэсэн ажиглалтын байранд байрлуулна гэж төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа бол хоёр дахь хавьтлыг гэрийн ажиглалтад байлгах бөгөөд буудалд тусгаарлахгүй.

Улсын хэмжээний тусгаарлах 46 байранд өнөөдрийн байдлаар 1,286 хүн байгаа юм. Нийслэлийн хувьд, 10 тусгаарлах байранд халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон 362 хүн бий.

Бид ойрын хавьтлуудаа 14 хоногийн тусгаарлалтын хугацаанд шинжилгээ нь сөрөг гарсан тохиолдолд гэрийн 14 хоногийн тусгаарлалтад гаргаж буй.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/399990407907894

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.