Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хотод шинээр илэрсэн тохиолдлууд тусгаарлалтад байсан бөгөөд зургаан гэр бүлийн хүмүүс"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн 24 цагт Улаанбаатарт шинээр илэрсэн тохиолдлууд бүгд тусгаарлах байранд байсан тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс юм. Тодруулбал, гурван тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байсан зургаан гэр бүлийн 29 хүнээс гурав дахь давтан шинжилгээнээс нь халдвар илэрсэн.

Улаанбаатарт шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд тусгаарлах байруудад тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд өмнө нь хоёр удаагийн шинжилгээгээр халдвар илрээгүй байсан гэсэн үг" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/374244270349853

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.