Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмчлэгдэж байгаа 81 настай нэг хүний бие МАШ ХҮНД, 50-86 насны зургаан хүнийх ХҮНД байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдварын улмаас ХӨСҮТ-ийн халдвартын клиник, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 500 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа иргэдийн биеийн байдал ямар байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрбээр “Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд зургаа, хүндэвтэр 64, хөнгөн 429 байна.

Халдвартын клиникт эмчилгээ хийлгэж байгаа 277 хүн дунд маш хүнд, хүнд хүн байхгүй бөгөөд хүндэвтэр 28, хөнгөн 249 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт 211 хүн байгаагийн нэг нь маш хүнд, хүнд зургаа байгаа. Маш хүнд байгаа иргэн нь 81 настай бол хүнд хүмүүс нь 50, 51, 78, 80, 86 настай. Мөн хүндэвтэр 36, хөнгөн 168 хүн эмчилгээ хийлгэж байгаа.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 12 тохиолдол эмчлэгдэж байгаа бөгөөд бүгдийнх нь биеийн байдал хөнгөн байна" хэмээн хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/399990407907894
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.