Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Цэргийн төв эмнэлгийн 3 ажилтан коронавирусийн халдвар авжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын тохиолдол өнөөдөр 38-аар нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тоо 887-д хүрсэн. Үүнээс Улаанбаатар хотод 32 тохиолдол бүртгэгджээ.

“Улаанбаатарт шинээр батлагдсан 32 тохиолдлоос 3 нь Цэргийн төв эмнэлэгт батлагдсан халдвар бол үлдсэн 29 нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан халдвартай иргэдийн гэр бүлийн хүмүүс байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

 

Эдгээр гурван тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан бөгөөд Улаанбаатар хотын голомтолсон халдвараас нь тусад нь авч үзэж байгааг дээрх зураг харуулж байна. Харин Улаанбаатар хотод голомтлон гарч буй халдварын тоо өмнөх хоногоос 29-өөр нэмэгдэж 128 боллоо. 

Ийнхүү эрүүл мэндийн ажилтнууд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг гэсэн хоёр цэгт халдвар аваад байна. Одоогоор ХӨСҮТ-ийн 13 эмч, ажилтан халдвар аваад байгаа билээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/374244270349853

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.