Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд хийгдсэн PCR шинжилгээний хариуг Хятадын тал хүлээн зөвшөөрөх асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрчээ

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Арваннэгдүгээр сарын 20-ноос эхлээд БНХАУ-ын тал ачаа тээвэр, ялангуяа нүүрсний экспортод хязгаарлалт тавьж эхэлсэн. Тиймээс нүүрсний экспортыг хэвийн болгох чиглэлээр ГХЯ өндөр анхаарал тавьж ажиллаж байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.

Үргэлжүүлэн тэрбээр "БНХАУ-ын талаас урьдчилсан байдлаар нааштай хариунууд өгч байна. Тухайлбал, Замын-Үүдэд 50 жолоочийг карантины бүсэд байршуулан ажиллуулах, Монгол Улсад хийгдсэн PCR шинжилгээний хариуг Хятадын тал хүлээн зөвшөөрөх гэх мэт асуудлаар урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрээд явж байна” гэлээ.

Эрээнд ажиллах 32 ачаа тээврийн жолоочийг Замын-Үүдэд тусгаарлаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/754232031871063