Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: Тусгаарлах байрны нөөц бололцоотой уялдуулан ойрын хугацаанд 2-3 тусгай үүргийн нислэг хийх боломжийг судалж байгаа

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны хэвлэлийн бага хуралд оролцож, тусгай үүргийн нислэгүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор арвэннэгдүгээр сард төлөвлөөд байсан тусгай үүргийн нислэгүүд цуцлагдсан. Энэ даруйд ГХЯ тэдгээр улсад байгаа иргэд, ялагуяа тийз нь баталгаажсан иргэд санхүүгийн хүндрэлд орох, орон байргүй болох асуудал гарсан. Тиймээс Элчин сайдын яамдад чиглэл өгөөд өнөөдрийн байдлаар 17 улсад 100 иргэн хүндэрэлтэй нөхцөл байдалд орсон мэдээллийг нэгтгэж аваад байна. Бид дөрөвдүгээр сараас хойш гадаадад гацсан, хүндрэлтэй нөхцөл байдал орсон иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд 544 иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж эх оронд нь авчирсан. Үүнд олон улсын хандивлагч байгууллагууд нийт 2.1  тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

Өнөөдрийн байдлаар гадна улс орнуудаас нэн яаралтай эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэдийн тоо 2,154-т хүрээд байна. Бүсчилж авч үзвэл,

  • Европын бүсээс 647
  • Азиас 1,113
  • Австралиас 95
  • Африкт 4
  • АНУ-д 295 иргэн байгаа юм.

Эдгээр иргэдээ тусгаарлах байрны нөөц бололцоотойгоо уялдуулаад ойрын хугацаанд 2-3 тусгай үүргийн нислэг хийх боломжийг судалж байгаа. Тийз нь баталгаажсан байсан иргэд эхний ээлжинд хамрагдана гэж ойлгох нь зүйтэй" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/754232031871063