Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлээс 20,000 гаруй иргэнд хүнсний багц тусламж үзүүлнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Онцгой комиссын мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар танилцууллаа.

"Сайжруулсан шахмал түлшний дундын болон хангамжийн баазад 1,200 тонн түлшний нөөц бүрдүүлсэн"

Тэрбээр "Бид хот хооронд ирж очиж байгаа иргэдээс тандалтын шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа.

Ялангуяа Лавай авто вакзалДрагон болон Тэнгэр бөөний худалдааны төвөөс явж буй нийтийн тээврийн автобуснуудыг жолооч нарынх нь болон зорчигчдын шинжилгээний бичгийг үндэслэн товчоодоор нэвтрүүлж байна.

Ойрын өдрүүдэд хүйтэрч байгаа учраас сайжруулсан шахмал түлшний нөөц, тээвэрлэлтийг нэмэгдүүлэн нөөц бүрдүүлэн ажилласан. Өнгөрсөн хугацаанд борлуулалтын 306 цэг дээр 2,500 орчим тонн түлш тээвэрлэсэн бөгөөд дундын болон хангамжийн баазад 1,200 орчим тонн түлшний нөөц бүрдүүлээд байна.

Түүнээс гадна Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 50% бууруулсантай холбоотойгоор түлшний эрэлт нийлүүлэлтэд бид онцгой анхаарч буй. Тэр дундаа, сайжруулсан шахмал түлшийг хөдөө, орон нутаг руу тээвэрлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр товчоодын хяналтын ажлыг эрчимжүүлсэн" гэсэн юм.

"Хүнсний тусламжийн багц үйлчилгээг үзүүлэх ажлыг УБЗААНЗДТГ хамтран хэрэгжүүлнэ"

Үргэлжлүүлэн “Мөн бид иргэдийн хүнсний хэрэглээг хангах, зорилтот бүлгийн иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тооцоо судалгааг хийж буй. Одоогийн байдлаар 20,000 гаруй иргэнд хүнсний тусламжийн багц үйлчилгээг үзүүлэх чиглэлийн тооцоог гаргаад байна.

Үүнийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна” хэмээн хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/775345203323490